Д. Чойжамц: Ганжуур судрын лүн нь сүсэгтэн олны тус горил эгээрлийг хангах зорилготой

0

“Гандантэгчэнлин” хийдэд Ганжуур судрын лүн хүртээх үйл
ажиллагаа болно. Энэ талаар МБШ Төв- Гандантэгчэнлин
хийдийн Хансүр, Хамба Номун хан Д. Чойжамц ийнхүү айлджээ.
“Бурханы шашинтан хүн гэдэг бол бурхны сургаалыг өөрийн хэмжээнд хэрэгжүүлж, алсдаа гэгээрлийн төлөө зорьж хичээдэг хүнийг хэлэх бөгөөд энэхүү ганжуур судрын лүн хүртээх үйл ажиллагаа нь сүсэгтэн олны тус горил эгээрлийг хангах зорилгоор үргэлжилж байгаа номын ажиллагаа юм.
Бурхан багшаас дамжлагатай эш лүнг хүртсэнээр цаашид
бурхан багшийн айлдсан сургаал номыг уншиж судлах, мэдэж мэргэших бүх эрх авшиг нээгдэж байгаа гэж ойлгож болно.
Нийт сүсэгтэн олон, лам хуврагууддаа Бурханы сургаалын эш лүн хүртэж буяны чуулганыг цогцлоосон буян үүгээр болоод хойд төрөлдөө амар амгалантай, цаашид төгс гэгээрлийн хутгыг олох болтугай хэмээн ерөөл айлтгая” хэмээжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *