Х.Нямбаатар: Замаа засах гэхээр заслаа. Засахгүй болохоор зассангүй гэнэ. Ерөөсөө ажил хийлгэхгүй юм

0

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Хотын замын арчлалтын асуудал батлагдсан дүрэм журмын дагуу явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, асфальтан зам дээрээс бордюр дээд хэсэг 15 см-ийн өндөртэй байх ёстой. Одоо байгаа зам дээр 5 см-ийн зам хучихаар бордюрын өндөр 10 см болно. Хоёрдугаарт. Улаанбаатарын хотын замын бордюрын элэгдэл маш өндөр түвшинд очсон. Тиймээс ажил хийж байгаа хүмүүсийг үндэслэлгүйгээр шүүмжилмээргүй байна. Бид бордюрыг солино. Инженерүүд нь хяналт шалгалтаа хийнэ. Янз бүрийн авлига, ашиг сонирхлын зөрчил бол тэрийг нь хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй.

Энэ жил үерээс хамгаалах чиглэлээр хэд, хэдэн ажлууд хийж байгаа. S outlet дэлгүүрийг нураах ажил дуусах гэж байна. Дууссаны дараа далан сэтрэх гээд байсан энэ орчмын урагшаа эргэсэн дунд гол, Сэлбэ голын үерийн хамгаалалтын даланг инженерийн зураг шийдлийн дагуу бэхжүүлнэ. Тендер сонгон шалгаруулалт нь зарлагдсан. Ус тогтдог 20 орчим цэгүүдийг шинээр усны хаялагтай болгох чиглэлээр ажлууд хийж байна.

Мөс зөөхөөр зөөлөө гэнэ. Замаа засах гэхээр заслаа гэнэ. Засахгүй болохоор зассангүй гэнэ. Мэргэжлийн инженерийн шийдэлтэй ажлууд дээр зарим хүмүүс улс төрийн зорилготой илүү дутуу юм ярихаа болих хэрэгтэй. Би ажил хариуцаж байгаа хүний хувьд буруу юм хийсэн бол хариуцлагаа хүлээнэ. Ажил хийх гэхээр хийлгэхгүй. Шөнө оройгүй энд тэнд сошиол хуудсаар гадаад, дотоодод болж байгаа үйл явдлыг хавсаргаж улс төрийн зорилготой юм хийхийг хүлээж авахгүй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *