АН-ын сонгуулийн төв штаб Д.Эрдэнэбатын эзэмшлийн “Залуучууд” зочид буудалд байрлахаар болжээ

0

Ардчилсан нам /АН/ 2010 оны орчмоос эхлэн өөрийн гэсэн байргүй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Учир нь АН-ын даргаар Н.Алтанхуяг ажиллаж байхдаа Соёл төв өргөө болоод Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд байрлах тус намын төв байр буюу “Хүзүүвч” гэж нэрлэдэг байсан байшинг нэр бүхий банканд тодорхой нөхцөлтэйгээр зарсан байдаг. 

Харин тус намын зарим гишүүд “АН-ыг байр болон газрыг буцааж өгөх”-ийг Худалдаа хөгжлийн банкнаас шаардаж мэдээлэл хийж байв. Иймд Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон мэдээлэл хийсэн АН-ын гишүүдийг хүлээн авч уулзан, тус намыг байртай болгоё хэмээн тохирсон байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн сайд асан, АН-ын гишүүн Д.Эрдэнэбатын эзэмшлийн гэдэг “Залуучууд” зочид буудлын хаягийг өөрчилж, “Ардчилсан нам” гэсэн нэр, логог байрлуулсан байна. Улмаар энэ долоо хоногт АН-ын сонгуулийн төв штаб “Залуучууд” зочид буудалд байрлахаар болжээ. 

Сонирхуулахад, тус нам С.Зоригийн хөшөөтэй байранд түрээс төлөн үйл ажиллагаагаа явуулдаг бол УИХ-ын сонгууль бүрээр АН-ын төв штаб тус зочид буудалд байрлан үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн тус зочид буудлын эзэн Д.Эрдэнэбат нь ХХБ-ны захирал асан н.Мэдрээ нартай МҮДН гэх АН-ын нэг фракцад харьяалагддаг байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *