Б.Энхбаяр: Нэг улс төрчийг нэг хүн 500 сая төгрөгийн захиалга өгч, сошиалд “буллидэж” байна

0

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд дараах мэдэгдлийг хийлээ.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: “Ер нь бол ямар нэгэн байдлаар захиалгаар хонгилддог схем угсрагдсан, энэ нь өв залгамжлах хэв шинжээ хадгалсан нөхцөл байдлууд байна. Тэр байтугай Хуульзүйн сайдын нэрийг барьж тодорхой хэрэг учрал юман дээр шантааж хийсэн асуудлуудыг дотооддоо шалгаж байна. Өөрөөр хэлбэл Хууль зүйн сайдаас захиалсан гэдэг байдлаар тодорхой мөнгө төгрөгний асуудал ярьж, шантаажилсан асуудлыг шалгаж байгаа. Энэ авлигал өөрөө их цар хүрээтэй өргөжсөн байна. Нэг улс төрчийг нэг хүн 500 сая төгрөгийн захиалга өгч, захиалгаар сошиалд “буллидэж” байна. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна.”

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *