Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ
Хаврын цагт малчдын орлогын эх үүсвэрийн нэг нь ноолуур байдаг. Тэгвэл орон нутгийн байршил цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан малчид харилцан адилгүй ямаагаа самнаж эхэлдэг. Зүүн аймгийн малчдын хувьд өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээс эхлэн самнасан байна. Харин баруун аймгуудад хожуу буюу энэ сараас эхэлж ямаагаа самнаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд ноолуурын үнэ эрчимтэй өсч байгаа.
Энэ жил зүүн аймагт хамгийн өндөр ханштай буюу 175 мянган төгрөгөөр авч байна.
Малчин лавлах 109 мэдээллийн төвийн хамгийн сүүлд мэдээлсэн ноолуурын үнэ ханшийн мэдээ /2024.04.24/:
- Зүүн аймагт: 165000-175000 төгрөг
- Баруун аймагт: 155000-165000 төгрөг
- Төв аймагт: 150000-160000
- Говийн аймагт: 140000-150000