“Капитал”-ын Б.Ундармаагаас НДС-ийн 67 тэрбум төгрөгөө авъя…

0

“ЭМДС, НДС-гийн мөнгийг “Капитал” банкинд хадгалуулж, хүү тооцуулан арвижуулж авна” хэмээн тухайн үеийн ХНХ-ын сайд С.Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд НДС-гийн 240 тэрбум төгрөгийг байршуулсан ч уг банк дампуурсан. Эсвэл зорилготой дампууруулсан ч байж болох.

Тэгвэл “Капитал”-д байршуулсан НДС-гийн мөнгөнөөс 67 тэрбум төгрөг төлөгдөөгүй хэвээр байна. Тус банканд Монгол банкнаас эрх хүлээн авагч томилоод бараг 3 жил болох гэж байна. Удахгүй эрх хүлээн авагчийн ажиллах хугацаа ч дуусах гэж байгаа. Гэтэл төлөх ёстой төлбөр мөнгөө барагдуулсангүй.  Хотын төвд сүндэрлэсэн оффис, олон охин компани нь өнөөдөр ажилласаар байгаа. Түүнээс нь үлдэгдэл авлагаа авах боломжтой л харагдана.

No description available.

Гэтэл Б.Ундармаа иргэдийн хуруу хумсаа хугалж төлсөн даатгалын мөнгийг бүрэн гаргаж өгсөнгүй. Эрх хүлээн авагч ажлаа хийж, татвар төлөгчдийн ирээдүйдээ зориулан хадгалсан даатгалын мөнгийг гаргуулж өгнө үү?

“Чингис хаан” банк зарагдвал 100 гаруй тэрбум төгрөгийн төлбөр барагдана гэж хүлээсээр…

НДС-д өртэй газрын нэг бол” Чингис хаан” банк. Тус банкны дампуурлын асуудал сөхөгдсөнөөр удаж байна. Гэхдээ арай ч дампуурчихаагүй. Уг банкийг худалдах талаар чимээ дуулдаж эхэллээ. Хэрэв хэлцэл амжилттай болбол гадаадынхан тус банкийг өртэй нь хамт худалдан авах юм байна. Дампууруулж байснаас зараад, өр төлбөрөө тус банкны шинэ эздээр төлүүлэх нь арай өөдрөг хувилбар. Гэхдээ баталгаатай биш.

“Чингис хаан” банк харилцагчдынхаа хадгаламжийг гаргаж өгөх гэж барьц алдсан. Иймээс даатгуулагчдын мөнгийг гаргаад өгөх бодит боломж лав алга. “Капитал”-ын араас дампуурууллаа гэхэд мөнгө төгрөг гаргаж авах ажиллагаа дахиад 3 жил дамнан сунжирна гэсэн үг. Иймээс хэлцэл амжилттай болохыг хүлээе. Тэгвэл 100 тэрбум төгрөгийг НДС буцааж авах боломж бий.

Ингээд харвал нийтдээ 162 тэрбум төгрөгийг бүтэл муутай жижиг банкуудад аваачиж өгснөөс болоод, одоо олж авч чадалгүй араас нь хөөцөлдсөөр 3 жил орчим болж байна. Даатгуулагчдын мөнгийг гаргуулан авах ажилдаа Монгол банк, салбарын яам сэтгэл дэвсэн ажиллах шаардлагатай байна.

No description available.

Эх сурвалж: Time.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *