МАН-ын хүслийг гүйцэлдүүлэгч Т.Доржхандаас намынхан нь зугтаж байна

0

Боловсролтой залуусаар багаа бүрдүүлсэн улс төрийн гурав дахь хүчин гарч ирж байна гэсэн нийгмийн хүлээлт талаар болов. Өнгөрсөн 30 гаруй жил МАН, АН гэх хоёр намаар төрөө бариулж ирсэн монголчууд, тэр дундаа шинэ үеийн залуус улс төрд үзэл санаагаараа ялгарсан шинэ нам, шинэ уур амьсгал, шинэ хүчнийг үгүйлж байв. Яг энэ үед ХҮН нам гарч ирж, парламентад нэг суудал авч, сүүлийн 10 гаруй жилд анх удаа гурав дахь хүчин парламентад орж ирсэн юм.

Харамсалтай нь хүлээлт үүсгээд байсан ХҮН нам өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын халаасны нам байсаар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байна. Үүнийг ч намын гишүүд нь мэдэж, ойлгож байгаа учраас сонгуулийн өмнө ээлж ээлжээрээ намын гишүүнчлэлээсээ татгалзаж эхэллээ. Хэдхэн хоногийн өмнө ХҮН намын гишүүн Н.Энхчимэг намаасаа гарч байгаа өргөдлөө намын дарга Т.Доржхандад өгсөн бол нам байгуулагдахад гишүүн нь болж элсэж байсан хуульч О.Батхүү мөн намаасаа татгалзаж байгаагаа мэдэгдэв.

Т.Доржханд ХҮН намын дарга болсноосоо хойш МАН-ын захиалгаар ажилладаг гэж олонтаа шүүмжлүүлсээр ирсэн. Учир нь Т.Доржхандын гаргасан шийдвэр, хийж буй улс төр бүхэн нь эрх баригч намын захиалгаар хийж байгаа нь нотлогдсоор ирсэн. Түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай ойр гэх мэдээлэл улс төрийн хүрээнд байдаг. Үүнийг одоогийн хотын дарга Х.Нямбаатар ч чуулганы индэр дээрээс хэлж байсан юм. Сануулбал, Х.Нямбаатар “Хууль санаачлагчийн илтгэлийг таны дотнын найз, ЗГХЭГ-ын дарга танилцуулсан гэдгийг хэлье. Хэний зараалаар ямар улс төрийн акц хийж явсныг чинь мэднэ” хэмээн хэлж байсан билээ.

Тэгвэл ХҮН нам МАН-ын захиалгаар ажилладаг гэдэг нь өнгөрсөн үйл явдлуудаар батлагддаг. Тухайлбал,

-2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон дөрвөн сайд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнийг давхар хийж болно гэж баталсан. Харин ХҮН намын хуульч Д.Үүрцайх болон намын дарга Т.Доржханд нар энэ заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна хэмээн Цэцэд гомдол гаргаж, Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулуулсан. Ингэснээр эрх баригч намын 20 орчим гишүүн “давхар дээл”-тэй байх боломжийг Т.Доржханд бүрдүүлж өгсөн юм. Тухайн үед энэ үйл явдлыг улс төрийн хүрээнд МАН-ын захиалгаар хийсэн хэмээн ярьж, бичиж байв.

-Мөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг ХҮН намын дарга Т.Доржханд нийгэмд анх гаргаж ирсэн. Учир нь эрх баригч нам өнгөрсөн найман жил хангалттай ажиллаж чадаагүй хэрнэ парламентын гишүүдийн тоог нэмнэ гэж ярих нь нийгмийн дэмжлэгийг авахгүй. Тиймээс ХҮН намын дарга Т.Доржхандаар гишүүдийн тоог нэмэх асуудлыг анх яриулж, нийгмийн хэлэлцүүлэг болгосон. Тухайн үед ХҮН намын дарга Т.Доржханд “Хамтдаа өөрчилье” аян хийж, сонин тарааж автобусаар зорчиж “жүжиглэж” байв. Энэ жүжгээрээ тэрээр МАН-ын гишүүдийн тоог нэмэх хүслийг гүйцээж өгсөн. Ингэснээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж парламентын гишүүдийн тоог 126 болгосон билээ.

-Түүнчлэн ХҮН намын дарга Т.Доржханд нүүрсний хулгай, ногоон автобусны дуулианаар шүгэл үлээсэн гэж мэдэгдэж байгаа ч энэ бүхэн мөн л МАН-ын даалгавраар хийсэн ажил. Учир нь эрх баригчд дотоод зодооноо халхавчилж, асуудлыг нийгмийн анхааралд аваачихын тулд ХҮН-ын даргаар хийлгүүлсэн гэж хардах хүн цөөнгүй. Нүүрсний хулгай, ногоон автобусны хэргийг нам дотроосоо ярьж эхлэх нь зохимжгүй учраас л Т.Доржхандыг ашигласан.

Гэхдээ энэ бүхнийг Т.Доржханд үнэгүй хийгээгүй нь ойлгомжтой. МАН-ын хүссэн бүх зүйлийг хийж өгсөн Т.Доржханд томсгосон тойрогтой сонгуулиар өөрийнхөө тойргийг хэвээр авч үлдсэн юм. Нийслэлийг бүст хувааж, дүүргүүдийг нэгтгэж нэг тойрог болгосон ч Хан-Уул дүүргийг өөр дүүрэгтэй нэгтгэлгүй МАН-ынхан Т.Доржхандад хийж өгсөн ажлынх нь хөлсийг өгсөн хэмээн улстөрийн хүрээнд ярьж л байв.

Наанаа үнэн шударгын дүртэй ч цаанаа дандаа өөрийнхөө эрх ашгийн төлөө ажиллаж ирсэн ХҮН намын дарга Т.Доржхандын хүү Эрдэм Английн Кембрижийн Их сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцахаар Боловсролын зээлийн сангаас 33,454 ам.долларын зээл авсан байдаг. Улс төрд эрх мэдэлгүй байхдаа дарга нарын хамаарал бүхий хүмүүс авч байсан БЗС-ийн зээлээр хүүхдээ сургасан хүн үүнээс илүү эрх мэдэлд хүрээд яахыг хэлж мэдэхгүй юм.

ХҮН нам үнэхээр л улс төрийн гуравдагч хүчин байхыг зорьж байгаа нь үнэн бол МАН-ын хүслийг гүйцэлдүүлдэг даргаасаа эхэлж салах нь зүй ёсны асуудал байх.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *