Сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг хүлээж авах үйл ажиллагаа гурван өдөр үргэлжлэв
2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны Баасан гарагаас эхлэн гурав хоногийн хугацаанд нам, эвслүүд УИХ-ын 2024 оны сонгууль оролцох хүсэлтээ өгч дуусав.
Энэ өдрүүдэд Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/ 26 нам, хоёр эвслийн сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авчээ. Харин Зүй ёс нам сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
- Үнэн ба Зөв нам
- Ардчилсан нам /АН/
- Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/
- Монгол Консерватив нам /МКН/
- Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШИНЭ нам/
- Монголын Социал Демократ Нам
- Монголын хүний төлөө нам
- Дэлхийн монголчууд нам (ДМН)
- Ард түмний хүч нам
- Эх Орон нам
- Монгол Ардын нам /МАН/
- Хөгжлийн хөтөлбөр нам
- Эрх чөлөөний нэгдэл нам /Зон олны нам/
- Монгол шинэчлэлт нам /МШН/
- ХҮН нам /ХҮН/
- Монголын Либерал нам /МЛН/,
- Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/,
- Иргэний хөдөлгөөний нам /ИХН/
- Ардчилал шинэчлэлийн нам
- Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/
- Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
- Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/
- Үндэсний эвсэл /МНН-МҮАН/
- Их эв нам /ИЭН/,
- Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
- Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/
- Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ.
Нам, эвслийн удирдлагууд сонгуульд оролцохдоо Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлжээ.
СЕХ-ны Ажлын хэсэг сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлаад СЕХ-ны хуралдаанд танилцуулна. Сонгуулийн Ерөнхий Хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах юм байна.
УИХ-ын сонгуулийн санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт явагдах билээ.
Фото /УИХ-ын 2024 оны сонгууль оролцох хүсэлтээ өгсөн нам, эвслүүд/
Эх сурвалж: ikon.mn