Шүүх хурал: М.Бадарчид Э.Оюунболд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн
Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан өнөөдөр /2024.04.29/ 10.00 цагт товлогдсон юм.
ШҮҮХ ХУРАЛ МАРГААШ ҮРГЭЛЖИЛНЭ
Г.Мишээл:
-Улсын арслан М.Бадарчын нэхэмжлэлтэй үр дүнгийн олон улсын стандартын хэрэг хянан шийдвэрлэх хуралдаан завсарласан байна. Өнөөдөр өглөө хуралдааны дэгийг тогтохдоо талуудын хүсэлтээр ажлын цагаар явуулахаар тохирсон. Хүсэлтийн дагуу маргааш өглөө 10.00 цагаас хуралдаан явагдана. Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна.
13 : 57
2024-4-29
“М.БАДАРЧИЙГ ӨӨРИЙГ НЬ ХУРАЛД ОРОЛЦУУЛ”
кҮндэсний баяр наадмын зохион байгуулах комисс:
-Эрх бүхий байгууллагын мэргэжилтнүүдийн гэрчилгээний хугацаа дуусаагүй. 2024 оны наймдугаар сар хүртэл хүчинтэй. Хэвлэл мэдээллээр дамжуулаэ битгий олон нийтэл буруу мэдээлэл хүргээч. Шинжилгээ авах эрхтэй гурван хүний эрх ашгийг бодолцоно уу.
Бөхийн салбар хороо:
-Бид олон улс болон дотоодын дүрэм журмын дагуу ажилласан. Биднийг худлаа ярьж, ажлаа хийгээгүй юм шиг нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Бид цаг тухай бүрт нь тамирчдад мэдээлэл хүргэсэн. Тамирчин өөрөө эрх, үүргээ мэдэж байх хэрэгтэй. Хариуцлага бас байх хэрэгтэй. Биедээ хориотой бодис оруулахгүй байх үүрэгтэй. Бохирдсон шинжилгээ гэж ярьж байна. Тогтоогоогүй байж ингэж болохгүй. М.Бадарчид мэдэгдээгүй гэж байна. Лаборатори яагаад 2 тусдаа хариулт ирүүлсэн юм бэ? Үүнийг лабораториос тодруулах хэрэгтэй. Хариуцагчаар лабораторийг татъя. Үүнийг ярьж болно. М.Бадарчийг өөрийг нь хуралд оролцуул. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь юу ч яриад байгаа юм.
13 : 48
2024-4-29
М.БАДАРЧИД Э.ОЮУНБОЛД БУРУУ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ ҮЗҮҮЛСЭН
MONADA-ийн өмгөөлөгч:
-М.Бадарчийн хэрэглэсэн бодис бол жин, булчингийн масс нэмж, цусны улаан эс төлжүүлдэг. Ядраахгүй, хүч нэмэгдүүлнэ гэсэн үг. Тиймээс үүнийг эмчилгээний журмаар үйлдвэрлэхээ больсон. Хаа сайгүй байдаг бодис биш. М.Бадарч үүнийг тарьсан. Э.Оюунболд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн. Э.Оюунболд эрхээ хасуулдаг, арбитрт хандаад сэргээдэг, дахиад допингтой холбогдоно. Тэр хүн болоод байгаа учир М.Бадарч допинг хэрэглээд арбитр руу хандаад баынх. Дасгалжуулагч нь хавар зүрх судасны эмчилгээ хийлгэсэн гэсэн. Ард түмнийш ингэж доромжилж болохгүй. Яагаад ганцхан М.Бадарчийн шинжилгээний саванд гаднаас бодис оруулж, бохирдуулна гэж.
12 : 56
2024-4-29
“С.ШИЖИРБАТ ТА БАРИМТТАЙ ЯРИАРАЙ”
Хариуцагч тал:
-С.Шижирбат та баримттай яриарай. DHL-ээр дээж илгээсэн баримт болон МОНАДА-г эрх зүйн чадамжгүй гэж байна. Батлагдаагүй, нотлогдоогүй яриануудыг зогсоогоорой гэж хурал даргалагчаас хүсье.
Нэхэмжлэгч тал:
-МОНАДА анхнаасаа ажлаа хариуцлагатай, дүрэм журмынх нь дагуу хийсэн бол өнөөдөр шинжилгээний хариунд эргэлзээд суухгүй байлаа.
12 : 55
2024-4-29
С.ШИЖИРБАТ: СТАНДАРТЫН АЛДААНУУД ГАРСАН
М.Бадарчийн төлөөлөгч С.Шижирбат:
-Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороо долдугаар сарын 13-нд бөхчүүдийн дээжийг явуулсан гэх боловч би DHL-ээс асуухад долдугаар сарын 17-нд Сөүл рүү явуулсан гэсэн. Ийм л стандартуудын алдаанууд гараад байна.
12 : 53
2024-4-29
“ШИНЖИЛГЭЭ АВАХ ЭРХГҮЙ БАЙГУУЛЛАГА ШИНЖИЛГЭЭ АВСАН”
Нэхэмжлэгч тал:
-Монголын Үндэсний олимпийн хорооноос Монголын допингийн эсрэг төвийг байгуулаагүй. Хэдэн хувь хүн нийлээд байгуулсан. Тиймээс эрхгүй буюу Монголын Үндэсний олимпийн хорооноос байгуулаагүй эрхгүй байгууллага шинжилгээ авсан.
Дээж цуглуулах саваа баталгаажуулаагүй. Хаанаас, хэн авчирсан нь тодорхойгүй. Тэгэхээр бэлтгэл ажиллагаа хийгээгүй гэсэн үг. DCO-ийн гэрчилгээний хугацаа нь дууссан хүмүүс хөндлөнгийн гэрчээр шинжилгээ авах үйл явцад оролцсон. Тамирчинд резинен бээлий өмсгөх, гараа угаах эрхийг нь сануулаагүй. Тиймээс дээж бохирдсон байхыг үгүйсгэхгүй.
11 : 21
2024-4-29
ШҮҮХ ХУРАЛ: ОЛОН УЛСЫН ДҮРМИЙН ДАГУУ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан түр завсарлаад, эргэн үргэлжилж байна. Талуудаас хүсэлт, гомдол гаргасны дагуу асуудлыг хэлэлцэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлээд явах нь зүйтэй гэж үзлээ.
М.Бадарчаас илэрсэн бодис нь ямар үр нөлөөтэй талаар судлуулах хүсэлт ирүүлсэн ч шүүхээс М.Бадарчаас илэрсэн бодис нь Монгол Улсын эм эмийн хэрэгслийн бүртгэлд бүртгэгдээгүй, дэлхийн допингийн холбооны 2023 оны S1 ангилалд багтсан учраас энэ хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэж, үндсэн шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ гэлээ.
10 : 47
2024-4-29
ШҮҮХ ХУРАЛ ТҮР ЗАВСАРЛАВ
Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан түр завсарлалаа.
Шүүх талуудын хүсэлтийг хэлэлцэж, Спортын арбитрын ажлын албанаас хэлэлцэхээр түр зал завсарлуулаад байна.
Хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авсангүй.
10 : 00
2024-4-29
М.БАДАРЧИД ХОЛБОГДОХ АРБИТРЫН ШҮҮ ХУРАЛ БОЛНО
Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан өнөөдөр /2024.04.29/ 10.00 цагт товлогдож, эхлэв. Тус хуралдаанаас гарах шийдвэр М.Бадарчийн цаашдын тамирчны замналыг шийднэ. Өмнө нь шүүх хуралдаан хэд хэдэн шалтгаанаар хойшилж байсан юм.
Энэ удаагийн шүүх хуралд М.Бадарч өөрийн биеэр оролцохгүй бөгөөд түүнийг тайлбарлагч Шижирбат төлөөлж байна.
М.Бадарчийн хуралдааныг олон нийтийн өмнө нээлттэй явуулж, хурлын заал танхимын зардлыг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо болон Монголын үндэсний допигийн эсрэг байгууллагаас гаргаж байгаа юм.