170,000 хуурамч еврог хилээр нэвтрүүлж, банкаар солиулсан хэргийг шалгаж байна

0

Хуурамч еврог Монгол Улсын хилээр нэвтрүүлж, иргэд, ААН-д их хэмжээний хохирол учруулах гэж байсныг илрүүлжээ.

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн: 

-“Гадаад улсын иргэдтэй хамтран валют хуурамчаар бэлтгэх, ашиглах гэж оролдсон иргэн Д-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Урьдчилсан байдлаар 170,000 орчим евро буюу 600 сая орчим төгрөгийн валютыг улсын хилээр энэ оны гуравдугаар сард нэвтрүүлж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг арилжааны гурван банкны салбарт хуурамч еврог солиулж, мөнгөн дэвсгэрт болгох ажлыг зохион байгуулжээ. Уг хэрэгт 5-6 монгол, гадаадын гурав, нийт 10 иргэн шалгагдаж байна.

Хуурамч еврогийн дэвсгэртүүдийг мөнгө тоологч машинд хийхэд алдаа заахгүй, энгийн хүний нүдээр харахад ялгагдахааргүй жинхэнэ мэт хийцлэлтэй байсныг мэргэжилтнүүд хэлж байна. 

Энэ мэтээр иргэдийг залилах, хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулах эрсдэлтэй байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя” хэмээн мэдээллээ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *