Г.Батбаярын үхэлд Шадар Сайд С.Амарсайхан, “Зариг”-ын Өнөрөө, “Туг.мн”-ы Ариунтуул нар холбоотой гэв

0

Иргэний нийгмийн байгууллагуудаас Өмгөөлөгч Г.Батбаярын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэд: “Нийт Монголчууд, иргэний нийгмийн байгууллагууд бидний төлөө ганц явдаг өмгөөлөгчөө алдсандаа маш их харамсаж байна. Бурхан болоочийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Г.Батбаяр өмгөөлөгч маань Ноён уулын хэрэг дээр 10 гаруй жил, ураны асуудал дээр 7-8 жил ямар ч үнэ хөлсгүйгээр оролцож явж байсан. Бидэнд ямар ч үнэ төлбөргүйгээр харамгүй тусалдаг байсан. Г.Батбаяр өмгөөлөгчийг амиа алдахад хүргэсэн хүмүүсийн нэрийг шууд хэлье.

Энэ хүмүүс бол Засгийн Газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Туг.мн сайтын н.Ариунтуул, Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг. Энэ хүмүүс хамгийн их нөлөөлсөн. Үүнийг Монголын ард түмэн мэдэх ёстой.

Яагаад гэвэл бурхан болооч надад хоногштол хэлсэн зүйл нь надад маш их дарамт шахалт ирж байна. Мөрдөн байцаах албаны байцаагч н.Батцэрэн гэдэг хүн аймшигтай эрүүдэн шүүж байна гэж хэлсэн. Ардчилсан нийгэмд хүнийг яагаад эрүүдэн шүүж , хэцүү байдалд оруулж байгаа юм бэ? н.Ариунтуул, Н.Өнөрцэцэг хоёр гэр бүлийн хүн дээр нь очоод салчих, би нөхрөөсөө салаад их жаргаж байна, чи ч гэсэн салчих гэж Н.Өнөрцэцэг нь шахаж шаардаж байсан байна. н.Ариунтуул нь ажлын өрөөнд нь очиж эвдэж сүйтгээд, чи сал, салахгүй бол би чамтай алалцана гэж заналхийлж байсан байна. Энэ бол маш ноцтой гэмт хэрэг шүү. Хүний амь насаар тоглох эрх тэдэнд байхгүй. Цагдаа, шүүхийн байгууллага үүнийг үнэн мөнөөр нь шалгах хэрэгтэй. Машинд нь байхад нь олчихоод яагаад гэр бүлийг нь дуудаагүй юм.

Задлан хийхдээ ч яагаад гэр бүлийг нь оролцуулаагүй юм? Ямар ул мөр нуух гэж ингэсэн юм бэ? Энэ бол аллага гэдэг нь илт байна.

Эх орноо гэж дуугардаг ,эх орондоо элэгтэй хүмүүсээ бид булшлаад, алаад байх юм уу? Дараа нь хэн алуулах юм бэ? Манай н.Чимгээ сарын өмнө МАН-ын махны машинд орох дараагийн хүн нь өмгөөлөгч Г.Батбаяр гээд пост бичиж байхад хэн ч тоогоогүй. Тгээд одоо та нар яагаад хамгаалаагүй юм гэж ярьж байна. Тэр хүн үнэхээр амьдралаас зуурч, амьдрах гэж хичээч байсан шүү. Тийм хүн яах гэж амиа хорлох юм бэ? Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. ” гэв.

Эх сурвалж: Sonin.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *