Цахимаар мөрийтэй тоглоомын клуб ажиллуулсан найман хүнийг яллагдагчаар татжээ
Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан найман иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Тодруулбал, ЦЕГ-ын мэдээлснээр, иргэн Ө нарын нэр бүхий найман этгээд нь мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор цахим орчинд “Pokerrr” гэх нэртэй мөрийтэй тоглоомын апплейкшинд “U” нэртэй клуб ажиллуулж хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулжээ.
Энэ хэргийг энэ сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.