Волейболын тэмцээний үеэр сурагчийнхаа биед халдсан багшийг ₮300 мянгаар торгожээ

0

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 44, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 95, сураггүй алга болсон хүн 91, шүүхээс даалгасан хүн 57, зөрчил үйлдсэн этгээд 34 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна. 

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

  • Цахим орчинд дөрөвдүгээр сарын 10-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “Сэлэнгэ аймгийн Зүүн Хараад болсон “U15” нэртэй волейболын тэмцээний үеэр багш нь хүүхдүүдээ бөмбөг алдлаа гэж орилж, удаа дараа маш хүчтэй алгадан, зодож биед нь халдаж байгаа байдал” гэсэн гарчигтай видео мэдээлэл байршуулсан. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гаргасан иргэн Ж-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
  • Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий байгууллага нь энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шөнийн цагаар барилгын ажил гүйцэтгэж, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нэр бүхий хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *