Сэлэнгэ аймгийн 8 суманд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүллээ
Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс энэ онд аймгийн 17 сум, 5 тосгонд гадаад паспортын захиалгын үйлчилгээг нэвтрүүлэх зорилт тавьжээ. Оны эхний улирлын байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Бугант, Мандал, Баянгол суманд дээрх үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
Энэ удаа Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумын иргэд сумаасаа гадаад паспортын үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлжээ. Өнөөдрийн байдлаар тус хэлтсийн хамт олон нийт 1941 гадаад паспортын захиалгыг хүлээн авч, бүртгэн иргэдэд олгоод байна.
Мөн шинээр гадаад паспортын үйлчилгээ нэвтэрсэн сумд 790 гадаад паспортыг иргэдэд олгожээ.