ГОВЬ-АЛТАЙ: Цагдаа нар бүлэглэн ХҮҮХЭД хүчирхийлсэн хэргийг шалгаж байна
Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын алба хаагч Т нь орон нутгаас ирсэн өөрийн хамаатны 16 настай охиныг удаа дараа хүчирхийлж байсан хэрэг өнгөрөгч гуравдугаар сард гарчээ.
Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.
Сэжигтэн этгээд нь аймгийн төвд мэргэжил сургалтын төвд суралцахаар ирсэн дүүгээ өөрийн дотны найз гэх хоёр алба хаагчийн хамтаар хүчирхийлж байсан байж болзошгүй гэх мэдээллийг тус орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.