АНУ-ын Агаарын аюулгүй байдлын албаныхан Боинг компанийг шалгаж байна
АНУ-ын Агаарын аюулгүй байдлын албаныхан Боинг компанийн ажилтнууд 787 Dreamliner онгоцны шалгалтын бүртгэлийг хуурамчаар үйлдсэн эсэхийг шалгаж байна.
Холбооны Нисэхийн Захиргаа (FAA) Даваа гарагт Боингийн албаныхан өөрсдөө “Зарим 787 Dreamliner онгоцны далавчнууд их биетэй нийлсэн газар хангалттай холболт, газардуулгатай байх шаардлагатай байх талаарх шалгалтыг дуусгаагүй байж магадгүй гэж мэдэгдсэний дараа шалгалтыг эхлүүлсэн” гэж мэдэгджээ.
“Боинг шалгалтаа хийж гүйцэтгэсэн эсэх, компанийн ажилтнууд онгоцны бүртгэлийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй эсэхийг шалгаж байна. Үүний зэрэгцээ, Боингийн үйлдвэрлэлийн системд байгаа бүх 787 онгоцыг дахин шалгаж байгаа бөгөөд мөн үйлчилгээнд орж байгаа байгаа хэсгийг хэрхэн шийдвэрлэх тухай төлөвлөгөө гаргах ёстой” гэж FAA-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Боинг 787 онгоцны хөтөлбөрийн тэргүүн Скотт Стокер ажилтнуудын цахим шуудангаар нэгэн ажилтан зөрчил илрүүлснээ мэдэгдсэний дараа санаа зовнилоо илэрхийлж, хянагчдаа уг асуудлын талаар хэлсэн байна. “Бид асуудлыг хурдан шалгаж үзээд, хэд хэдэн хүмүүс шаардлагатай шалгалтыг хийгээгүй, харин шалгалтын ажлыг дууссан гэж тэмдэглэж компанийн бодлогыг зөрчсөн болохыг мэдсэн. Аз болоход манай инженерийн баг тэрхүү буруутай үйлдэл нь нислэгийн аюулгүй байдлын шууд асуудал үүсгээгүй гэж дүгнэсэн” хэмээн тэр хэлжээ.