СЕХ: Саналын хуудас пропорционалиар 48, мажоритараар 78 гишүүн дугуйлах 2 хэсэгтэй байна
УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль хаяанд ирж байна. Монголчууд анх удаа 128 гишүүнд саналаа өгснөөр шинэ парламент бүрдэнэ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
СЕХ-ны мэдээлснээр саналын хуудас 48:78 хоёр хэсгээс бүрдэх юм байна. Одоогоор сонгогчдод мэдээлэл хүргэхдээ “гудамжинд гарч ажиллана” гэж тус хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир хэллээ. Тэрбээр “Саналын хуудас хоёр хэсэгтэй байхыг эцэслэн шийдвэрлээд байна. Одоогоор сонгогчдод мэдээлэл өгнө. Өнгөрсөн долоо хоногт 25 намд батламж гардуулсан. Өнгөрсөн жил номын баярт сонгуульд оролцож буй хүмүүст сонгуулийн боловсрол олгоно. Зургадугаар сарын 25 хүртэл хүмүүст санал өгөх, саналын машиныг танилцуулах байдлаар асар байгуулж ажиллана” гэлээ. Мөн саналын хуудас нь үнэт цаас тул тухайн саналын хэсгийг тайлбарласан хэсэг болон QR код байруулах аж. Энэ талаар хэлэхдээ “Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нам, эвслийн нэр бичгдэнэ. Сонгуулийн ерөнхий хороонд санал тоолох төхөөрөмжийн машинтай танилцах хүсэлт ирсний дагуу нээлттэй үзүүлж ажиллана. Санал тоолох төхөөрөмжтэй холбоотой бидэнд нуух зүйл байхгүй” гэлээ.