ТОДРУУЛГА: Малчид “мал нийлсэн“ гэх шалтгаанаар маргалдаж, нэгийгээ автомашинаар дайрчээ
Төв аймгийн Угтаал сумын малчид мал нийлсэн гэх шалтгаанаар маргалдаж, нэгийгээ автомашинаар удаа дараа дайрсан гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Төв аймгийн Заамар суман дахь сум дундын цагдаагийн тасагт хоёр хоногийн өмнө бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.