Д.Бумдарь: Сонгуулийн компанит ажил нь саналаа хэнд өгөхөө мэдэхгүй байгаа зорилтот хэсэг рүү чиглэсэн болохоос улстөрчдийн ТАНИГДАХ талбар биш

0

УИХ-ын 9 дэх удаагийн ээлжит сонгууль ирэх сард болох гэж буйтай холбогдуулан судлаач Д.Бумдариас зарим зүйлийг тодрууллаа.

Улс төр судлаач Д.Бумдарь: Парламентын гишүүн бол тухайн нийгмийн төлөөллөөс саналаа хэр авч чадах вэ гэдэг нь маш чухал. Бидэнд нэг сул тал байдаг. Таньдаггүй хүнээс таньдаг хүн нь дээр гэдэг туйлшралаараа яваад байдаг шалтгаан нь улс төрийн боловсролыг сайн олгож чадахгүй байна гэдэг нь харагдаж байгаа юм.

Ер нь 1940-өөд онд хийгдсэн судалгаанаас харвал сонгуулийн компанит ажлын хугацаа урт, богиноос үл хамаараад сонгогч өөрөө хэнийг сонгох вэ гэдгээ дотроо аль хэдийн шийдчихсэн байдаг. Яг сонгуулийн компанит ажлын гол зорилт нь саналаа хэнд өгөхөө шийдэж чадаагүй хэсэгт хүрч, таниулах ажил юм. Түүнээс биш сонгуулийн сурталчилгааны хугацаа хэтэрхий бага байгаа учраас би танигдаж амжихгүй байна гэж нэр дэвшигчид их ярьдаг. Хэрэв ийм бодолтой байгаа бол тэр улстөрч биш гэж хэлмээр байна.

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *