ХҮҮГИЙН ЭЦЭГ: ХҮҮХДЭЭ БИ ӨӨР ДЭЭРЭЭ АВНА

0

Хохирогч хүүгийн төрсөн аав хэвлэлд дараах мэдээллийг өгчээ. Хүүг зодсоноос хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн бөгөөд хүүгийн ээж Л-ийн хувьд хэргийг нуун дарагдуулсан нь тогтоогдоод буй юм.

-Хүүгийн тань биеийн байдал хэр байна вэ?

-Хүндхэн байна.

-Хүүд тань тохиолдсон энэ асуудлаас өмнө хүүхдүүд чинь хүчирхийлэлд өртөж байсан эсэх талаар танд мэдэж байгаа зүйл байна уу. Ер нь та гэмт этгээдийг таньж мэддэг байсан уу?

-Танихгүй. Зургаан настай хүүхэд маань асран хамгаалагчдынхаа асрамжид, аюулгүй газар байгаа.

-Та хүүхдүүдийнхээ ээжтэй холбогдсон уу. Цаашид хэрхэх талаар бодож байна уу?

-Уулзаагүй байна. Харин хүүхдээ өөр дээрээ авна. Одоо хүүгийнхээ төлөө залбирч байна. Бидэнд одоо маш хүнд байна. Яг одоо энэ талаар олон юм яримааргүй байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл аваад явчихгүй юу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *