Он гарсаар ой, хээрийн түймэрт 504.913 га талбай өртжээ
Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.8 хувиар өсжээ. Улсын хэмжээнд он гарсаар тавдугаар сарын 06-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 25 суманд 52 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 404 га, хээрийн 504.509 га нийт 504.913 га талбай таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 толгой бог мал өртсөн байна.
Иймд хуурайшилт нэмэгдэж байгаа эдгээр үед ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.