ЦЕГ: Сонгуультай холбоотой 23 гомдол ирснээс 15 нь зөрчлийн, 8 нь гэмт хэргийн шинжтэй байна
ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул “УИХ-ын 2024 оны сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Улмаар сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой иргэд, аж ахуйн нэгжээс өргөдөл, гомдол гаргасан тохиолдолд байнгын ажиллагаатай шуурхай штаб ажиллуулж байна. Тавдугаар сарын 7-ны байдлаар сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой 23 гомдол ирснээс 15 нь зөрчлийн, найм нь гэмт хэргийн шинжтэй байна. Иймд уг асуудлыг прокурорын хяналт дор шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ