“ШИНЭ ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД 109 ХОРШОО БАЙГУУЛАГДЖЭЭ
Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд орон нутагт ажиллаж байгаа албан хаагчидтай цахимаар холбогдож, мэдээлэл солилцлоо.
Өнөөдрийн байдлаар 146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна. Улсын бүртгэлийн газарт нэр баталгаажуулах 606 хүсэлт ирснээс 155-ыг нь баталгаажуулжээ.
Одоогоор 109 хоршоог хуулийн этгээдээр бүртгээд байна.
Арилжааны банкуудтай зээлийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан учраас тэд төслүүдийг хүлээн авахад бэлэн болжээ.
Банкууд хөдөө аж ахуйн салбар руу чиглэсэн зээл гаргах сонирхолтой байна. Хоршооны гишүүн малчинд зээл олгож эхэлснээр банкуудын нийт зээлийн 20 хувь нь орон нутаг руу чиглэнэ. Ингэснээр хөдөө, хот тэнцвэртэй байдлаар хөгжих боломж нэмэгдэх юм.