УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэхийг УИХ-ын дарга үүрэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн нь ор үндэслэлгүй мэдээлэл
Сонгуулийн ерөнхий хорооноос ээлжит бус сонгуультай холбоотой гарсан мэдээлэл ташаа болохыг мэдэгдэв. Тодруулбал, тус хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй, хараат бус, бие даасан байгууллага. Хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглодог.
“УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэхийг УИХ-ын дарга үүрэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн” гэсэн нь ор үндэслэлгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.