Хятадын төмөр замынхан Монгол руу илгээх ачаа тээврийг цуцалсан уу

0

Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол Улс руу хүргэх ачаа тээврийн чингэлгүүд БНХАУ-ын Тяньжин хотод гацаж, иргэдийг хүлээлгэх болжээ.

Энэ талаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос үйлчлүүлэгчдэдээ хандан “БНХАУ-ын төмөр зам 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн Синьган боомтоос өдөрт гарах галт тэрэгний тоог 1.5-2 болгон нэмэгдүүлснээр Монгол Улс руу ачуулахаар тус боомтод хүлээгдэж байсан 4150 чингэлэг 2024 оны гуравдугаар сар гэхэд 2000 болж буурсан. Гэвч тус улсын төмөр замын байгууллага өдөрт гарах галт тэрэгний тоог нэг болгож бууруулсантай холбоотойгоор Синьган боомт дахь чингэлэг хүлээлгийн хоног дахин уртсах нөхцөл үүсээд байна. Ачаа тээврийн идэвхжилийн улирал эхэлсэн учраас тус боомтод өдөрт 100-120 чингэлэг шинээр ирж байгаа. Энэхүү боомтын Xingang bei, Wujiesan өртөө нэмэлтээр чингэлэг хүлээн авах боломжгүйд хүрч, дүүрсэн учраас Gangwan өртөө рүү зөөж түр хадгалах болсон. Дээрх хоёр өртөөний ачаалал багасаж, чингэлэг хүлээн авах болсон үед Gangwan өртөөнөөс буцаан шилжүүлж, вагонд ачна. Галт тэрэгний хүлээх хуваарийн хугацаа 40-65 хоног болж уртсах төлөвтэй. Тавдугаар сараас хойш эл хугацаа 60-аас дээш хоног болохоор байна” гэжээ.

Тус боомтоос Монгол Улс руу тээвэрлэх чингэлэг тээврийн цувааг өнгөрсөн сарын 24-нд цуцалсан нь түүхэнд анх удаа болсон тохиолдол хэмээн тээвэр зуучийн салбарынхан өгүүлсэн.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамныхан болон хариуцсан Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынхнаас тодруулахаар хандсан ч утсандаа хариу өгсөнгүй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *