Оюу толгойн далд уурхайн олборлолт өнөөдөр эхэлнэ

0

Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу толгой төслийн далд уурхайн нээлт өнөөдөр /2023-03-13/ -нд болно. Оюу толгойн ил болон далд уурхай 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500,000 тонн зэс үйлдвэрлэх бөгөөд цаашдын таван жилд дунджаар 350,000 орчим тонн зэс олборлох тооцоо гаргажээ. Мөн Оюу толгой 2021 онд 163,000 тонн зэс үйлдвэрлэсэн байна. 

Оюу толгойн нийт баялгийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог. Далд уурхайн цогцолбор байгуулж, хүдрийг блокчлон олборлох аргаар олборлож газрын гадарга руу тээвэрлэхээр төлөвлөсөн. 

Далд уурхайн нээлт 13:00 цагт болох бөгөөд нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто компанийн удирдлагууд оролцох юм. Манай сайтын сурвалжлах баг мэдээллийг газар дээрээс нь хүргэх болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *