Ачаагаа битүүмжлээгүй жолооч нарт хариуцлага тооцож байна

0

Жолооч нар ачаагаа битүүмжлээгүйн улмаас чулуу, шороо асгаж хучилт эвддэг тул Тээврийн цагдаагийн албанаас ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газраас Улаанбаатар хотын 17 байршилд авто замын хэсэгчилсэн засвар хийж байгаа. Жолооч нар ачаагаа битүүмжлээгүйгээс авто замд хайрга, чулуу, шороо асгарч замын эвдрэл гэмтлийг нэмж байна. Энэ нь зам тээврийн осол гарах эрсдэлийг үүсгэж байгаа юм. Тухайлбал өнгөрсөн амралтын өдрдүүдэд Хан-Уул дүүрэг Зайсангийн дөрвөн замын уулзвараас зүүн тийш “Буган Халиун” рестораны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засаж ашиглалтад оруулжээ.

Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр зүйлд ачаа тээвэрлэж яваа жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгаж хөдөлгөөнд оролцох бөгөөд шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Иймд жолооч нар ачаа тээврийн битүүмжлэлээ шалгаж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн алба уриалжээ.   

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *