“Тэнүүн апартмент-3”-ийн халуун усыг гурван сар хязгаарлана

0

 орчим айл амьдардаг “Тэнүүн апартмент-3” орон сууцны халуун усыг 3 сарын турш хязгаарлахаар болжээ. Ингэхдээ урьдчилан мэдэгдээгүй, өчигдрөөс  цэв хүйтэн ус гарч байгааг оршин суугчид хэлж байна. Тэгвэл үүссэн нөхцлийг “Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас тодруулахад “Нийслэлийн хөрөнгөөр наймдугаар сарын 15-ныг дуустал хийгдэх зайлшгүй ажил” гэж тайлбарлалаа.

2,2 км шугамын шинэтгэл, өргөтгөлд 19 тэрбум төгрөгийг зарцуулж, хотын 8 байршилд, хоолой солино.

“ТЭНҮҮН АПАРТМЕНТ-3” БАЙРНЫ ОРШИН СУУГЧИД:

  • Өчигдөр л бид ус тасрах нь гэдэг мэдээлэл ирсэн. Өмнө зун бүр 15-30 хоног засвар хийж байхдаа яагаад бага багаар засч болоогүй юм бол. Бүхэл бүтэн гурван сарын турш засах хэмжээнд хүргэсэн юм бол, төсөв нь хүрээгүй юу, ямар асуудал үүсээд бидэнд одоо ингэж чирэгдэл учруулж байгааг ойлгохгүй байна.
  • Орой ирээд хүйтэн усанд зуны гурван сар орно гэхээр хэцүү, хүндрэлтэй байна. Гомдолтой байна.
  • Хотын стресснээс гадна амьдарч байгаа орчны стресс нэмчихлээ. Бүтэн 3 сар гэхээр хэцүү санагдаж байна. Засвараа яагаад ингэж урт хугацаанд хийж байгааг гайхаж байна.

ОРШИН СУУГЧИД: ХАЛУУН УСЫГ 90 ХОНОГИЙН ТУРШ ХААХАА ӨЧИГДӨР Л МЭДЭГДСЭН

Энэ бол хэрэглээний халуун усаа 90 хоногийн турш хязгаарлуулах мэдэгдэлд бухимдаж буй оршин суугчдын төлөөлөл. Гэтэл тус байрнаас гадна хотын баруун талын 66 орон сууц, 22 ААН-ийн халуун усыг мөн 3 сарын турш хязгаарлахаа “УБДС” ТӨХК-аас мэдэгдээд байна. Тодруулбал, Техник импортоос ТБД андууд хүртэлх байр, орон сууц үүнд багтжээ. Тэгвэл яагаад богино хугацаанд бус зуны 3 сарын турш шугам засварын ажил хийх болов, энэ асуултанд албаны хүн дараах хариултыг өглөө.

ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫГ ХУРДАСГАХЫН ТУЛД 6 КОМПАНИ ЗЭРЭГ АЖИЛЛАНА ГЭВ

“УБДС” ТӨХК-ИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Б.ЭРДЭНЭБАЯР:

1980-ААД ОНД АШИГЛАЛТАД ОРСОН ШУГАМ, ХООЛОЙ АШИГЛАЛТЫН ХУГАЦАА БАРАГ ДУУССАН

11ГД магистралын шинэчлэлийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Энэ шугам 1983 онд ашиглалтад орсон. Энэ шугамын насжилтын хугацаа дууссан, мөн өсөн нэмэгдэх хэрэглээнээс шалтгаалж ийнхүү сольж шинэчилнэ. Гүйцэтгэгч компанийг шалгаруулсан. Энэ ажил ийнхүү тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.      

Товчхондоо, 800-гийн голчтой шугамыг 1000 болгож, өргөтгөх бөгөөд нийт 2,2 км шугамын ажил хийхээр болжээ. Ингэхдээ Нийслэлийн төсвөөс 19 тэрбумыг зарцуулах юм байна. Үүнээс гадна хотын төв хэсгээр буюу УДЭТ-аас Сонгдо эмнэлгийн арын зам хүртэлх шугам, хоолойг өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 20-ныг хүртэл засварлахаа давхар мэдэгдлээ. Зуны бүхэл бүтэн 3 сарын турш засах гэж буй нь 40 гаруй жилийн насжилттай, ашиглалтын хугацаа бараг дууссантай холбоотой гэв. Гэсэн хэдий ч урьдчилан мэдэгдэлгүй, ганцхан өдрийн өмнө хэлсэн явдлыг оршин суугчид шүүмжилсэн хэвээр байна. Нөгөө талд ажлыг хурдасгахын тулд хотын баруун талын шугам өргөтгөл, шинэтгэлийн ажилд 6 компани зэрэг ажиллана гэж тайлбарлав.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *