Л.ХАЛТАР: ОЛОН УЛСЫН БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС ЗЭЭЛ АВАХ БҮТВЭЛ УЛААНБААТАР ХАРХОРИН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ 4 ЭГНЭЭТЭЙ БОЛГОНО
ЗТХ-ийн дэд сайд Л.Халтараас Дарханы зам төмөр замын талаар тодрууллаа.
Л.Халтар ЗТХ-ийн дэд сайд: Зам тээвэр хөгжлийн яамтай холбоотой 3 том асуудал явагдаж байгаа.
1.Авто замын асуудал
2.Шинэ нисэх онгоцны буудал
3.төмөр замын асуудал гэсэн 3 асуудал байгаа. Харин 3 асуудал гурвуулаа ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд орсон. Авто замын хувьд Улаанбаатараас Хархорин хүртэл одоо байгаа замыг 4 эгнээ болгон өргөсгөн, зам барьна. Зам барих техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдаж яаманд ирсэн. Ирэх сарын дундуур замын зураг бэлэн болно. ҮҮний дараа төсөв гаргаж, санхүүжилтээ хайж эхэлнэ. Одоогийн байдлаар санхүүжилтийг олон улсын банк санхүүгийн байгууллагатай ярианы түвшинд явж байна гэлээ