ӨНӨӨДРИЙН СОНСГОЛД ОРОЛЦУУЛАХААР 59 ГЭРЧИЙГ ДУУДСАН БАЙНА

0

Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол дараах сэдвээр үргэлжилж байна.

🌾 Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төсөл
💼 Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төсөл
🌾 Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр 2016
🌾 Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих 2020 оны хөнгөлөлттэй дамжуулан олгосон зээл

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголоор:

💰Арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудал,
💰 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банканд Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан 3280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн талаар хэлэлцэх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *