АН-ын Ц.Жадамбаа, Н.Жавзанпагма нар нэрээ татаж байгаагаа мэдэгджээ

0

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулсан.

Гэтэл АН-ын зарим гишүүн “Өөрсдийнх нь саналыг сонсолгүй шийдвэр гаргасан”,  “Сонгуулийн тойрог өөрчилж, нэр дэвшүүллээ”, “Жагсаалтын хойгуур бичсэн байна, намын жагсаалтаас хассан байна”, “Нэр дэвшүүлсэнгүй” гэдэг хүчтэй шүүмжлэл өрнөж байна.

Тухайлбал,  Ардчилсан намын дэд дарга Ц.Жадамбаа нэр дэвшихээс татгалзаж буйгаа мэдэгдэв. Түүнийг УИХ-ын сонгуулийн 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшүүлэхээр намаас нь шийдвэрлэсэн юм. 

Ардчилсан намын дэд дарга Ц.Жадамбаа:

-Миний бие Ардчилсан намын дэд дарга Цагаан-Өвгөний Жадамбаа нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр өгсөн өргөдлөө татан авч буйгаа мэдэгдэж байна. Та бүхэн ардчилал, эрх чөлөө, парламентат ёсны төлөө Ардчиллын үнэт зүйлсийг дэмжиж саналаа өгөөрэй гэжээ.  

Мөн АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Н.Жавзанпагма намын нэрсийн жагсаалтаас нэрээ татаж байгаа мэдэгдсэн байна.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Н.Жавзанпагма:

-Урьд шөнө ҮБХ-ны хурлаар 20 дээр уншаад баталсан юм. Өглөө сэртэл 24 болгоод зассан байх юм. Ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг гэр бүлээсээ авч, намын гишүүн аавынхаа үргэжлэл гэж чинь сэтгэлээр хандаж, ажиллаж ирсэн 17 жилийн хугацаанд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо, Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж ирлээ. Энэ жилийн сонгуулийн нэр дэвшилтийн шалгуурыг ханган тойрогт ажилласан боловч нэр дэвшилтийн нугачаанд өртлөө. Иймээс нэрсийн жагсаалтаас нэрээ татаж байна гэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *