Бэлчээрийн доройтолд хамгийн ихээр өртсөн бүс нутгуудад Төв Ази, тэр дундаа БНХАУ, Монгол Улс багтаж байна

0

Дэлхийн хэмжээнд бэлчээрийн 50 хувь нь доройтсон байгааг НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид” тайланд онцолсон байна. Бэлчээр нь дэлхийн гадаргуугийн 54 хувийг эзэлдэг бөгөөд үүний тэн хагас нь доройтсоноор дэлхийн хүнсний хангамжийн зургааны нэг, дэлхийн нүүрстөрөгчийг шингээгчийн гуравны нэг нь  эрсдэлд орж байна. Бэлчээрийн доройтолд хамгийн ихээр өртсөн бүс нутгуудад Төв Ази, тэр дундаа БНХАУ, Монгол Улс багтаж байгааг дээрх тайланд тодотгожээ. Тиймээс малын тооноос илүү чанарт анхаарах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх болон бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатайг оролцогч талууд онцолж байлаа. Монгол Улс 2026 онд COP17  бага хурлыг зохион байгуулна. Энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар 2026 оныг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарлаад байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *