75 бие даагчийн мөрийн хөтөлбөр аудитын босго давжээ

0

Үндэсний аудитын газарт 2024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснээс 75 иргэний мөрийн хөтөлбөрийг хуулийн хугацаанд хянаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлжээ. Хоёр иргэн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаас татгалзсан тул буцаасан юм байна.

Бие даагчдийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэг тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд энэ сарын 22-нд Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад хүлээлгэн өгчээ.

Ирэх зургадугаар сарын 28-нд товлогдсон УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдана. Нийт 126 гишүүн парламентад сонгогдох учиртай. Гэхдээ тойрог томссон нь бие даагч нарт нэлээн халтай сонгууль болохоор байгаа ч 75 иргэний сонгуулийн мөрийн хөтөлбөр аудитын байгууллагын шалгуурыг давж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргэгдээд байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *