ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 174.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА


Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны хооронд нийт 1,174.8 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.
Үүнээс:818.8 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр
175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр
180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүллээ.
Нийт 19 төсөлд олгосон зээлийг хаасан.14 зээл бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр
4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө
нэг зээлийг үнэт цаасаар төлсөн.
Хөгжлийн банк нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.
Зээл, хүүгийн үлдэгдлийг ангилбал:29.5% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 787.9 тэрбум төгрөг
70.5% нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.89 их наяд төгрөг