Хакүхо М.Даваажаргал Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын хүндэт ерөнхийлөгч болжээ

0

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Удирдах зөвлөлийн шийдвэрээр “Хүндэт ерөнхийлөгч”-өөр өргөмжилжээ.

Мэргэжлийн сумод 24 жил тасралтгүй зүтгэхдээ бөхөөс дэвжээний эзэн багш хүртэл дэвшиж, Гиннесийн таван дээд амжилтыг тогтоон их спортын талбарт онцгой үүрэгтэ ажиллаж, шударга спортын төлөө өөрийн үйл хэргээр үнэтэй хувь нэмэр оруулан манлайлж буйг нь үнэлж ийнхүү өргөмжилсөн байна.  Батламжийг нь Токио хотод гаруулан өгчээ.

Тэрээр Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын анхны “Хүндэт ерөнхийлөгч” болж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *