Г.Дугаржавыг АТГ-аас шалгаж, 48 цагийн хугацаатайгаар баривчилжээ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал Г.Дугаржавыг АТГ-аас шалгаж, 48 цагийн хугацаатайгаар баривчилжээ.
Түүнийг төмрийн хүдрийн агуулгыг гааль дээр багасгаж мэдүүлэх замаар ашиг олсон, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шалгаж эхэлсэн байж болзошгүй байна. Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хятад түншүүддээ төмрийн баяжмалыг хууль бусаар өгч, татваргүй хилээр гаргаж байж болзошгүй тухай мэдээлэл байгаа юм.
Ноцтой нь, ХҮН нам 2024 оны УИХ-ын сонгуулийн санхүүг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс, Г.Дугаржаваар дамжуулан босгож буй тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй.
Г.Дугаржавын хувьд, Н.Энхбаярын нарийн бичгээр ажиллаж байсан МАХН-ын угшилтай ч, МАН-ын дарга нар /2022.10.25/-нд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн даргаар томилж байлаа. Тус үйлдвэрийг төрд авсанаас хойших гурав дахь дарга юм.