ТББХ: Ц.Цолмонг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ц.Цолмонг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ.Түүнийг УИХ-аас Ш.Солонгын оронд Цэцийн гишүүнд санал болгож нэр дэвшүүлж байгаа юм. УИХ-ын дарга Г.Занданшатар байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Тэрээр “Ц.Цолмон нь Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитрч, төрийн ажлын туршлагатай, онол, практикийн мэдлэг ур чадвартай хуульч” хэмээн танилцуулсан юм. Ц.Цолмон нь М.Энхболдыг УИХ-ын дарга бахад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ.Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Ц.Цолмонгийн намтарыг танилцуулъя.
- Ц.Цолмон 1973 онд Улаанбаатар хотод төрсөн.
- 1988 онд нийслэлийн 52 дугаар сургуулийг дүүргэсэн.
- 1988-1992 онд ОХУ-ын Омскын технологийн сургуулийг төгссөн.
- 1994-1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- 2001-2003 онд Английн Эксетерийн их сургуульд хууль зүйн ухааны магистр,
- 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж хууль зүйн ухааны магистрын зэргийг хамгаалсанбайна.
- 1993-1994 онд УИХ-ын Тамгын газарт мэргэжилтэн,
- 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш,
- 2004 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх,
- 2004-2013 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга,
- 2014-2016 онд Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч,
- 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар ажиллажээ.
Мөн тэрээр 2020 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх нь Ц.Цолмонг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ.