“Хуурамч хаягаас худал мэдээлэл тараасан тохиолдолд устгуулах хүсэлтийг цагдаагийн байгууллагаас ХХЗХ-нд хүргүүлдэг”
Хуурамч цахим хаягийг хэрхэн шийдвэрлэдэг талаар албаны хүнээс тодруулав.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Сонгуультай холбоотой цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчил мөрдөн шалгах чиглэлээр ажлын хэсгүүд гарсан. Хуурамч хаяг, доромжлох, гүтгэх, худал мэдээлэл тараах асуудлыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажлын хэсэг хариуцаж байгаа юм.
Уг ажлын хэсэг Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой/ХХЗХ/ хамтран ажиллана.
Хуурамч хаягаас худал мэдээлэл тараасан тохиолдолд хаягийг устгуулах хүсэлтийг цагдаагийн байгууллагаас ХХЗХ-нд хүргүүлж ажилладаг. ХХЗХ нь “Мета” компанид хүсэлтийг илгээх процесс явагддаг” гэж тайлбарлалаа.