МУУҮА: Хууль, эрх зүйн тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулалтад хамгийн том саад болж байна
Монгол Улсын хэмжээнд уул уурхайн салбарт хайгуул болон ашиглалтын 2760 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна
Хууль, эрх зүйн тогтворгүй байдал Монгол Улсын уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахад хамгийн том саад учруулж байгааг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци мэдээллээ. Тиймээс хууль зүйн орчныг тогтворжуулахаас гадна хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах таатай орчин бүрдүүлэх шаардлагатайг тодотгож байна.
Монгол Улсад хайгуулын лиценз олголт сүүлийн жилүүдэд буураад байгаа юм. Монгол орны нийт газар нутгийн 75 хувь нь ямар нэг байдлаар тусгай хамгаалалтад байдаг тул үлдсэн 20 гаруй хувьд нь хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг.
2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дээрх талбайн зөвхөн 3.3 хувьд л хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байгааг Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээлсэн юм.
Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд уул уурхайн салбарт хайгуул болон ашиглалтын 2760 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна.
“EuroCham”-ийн Гүйцэтгэх захирал Б.Зандан
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа