“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн үеэр “3×3” сагсан бөмбөгийн тэмцээн болно
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулах “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн үеэр нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Эрүүгийн цагдаагийн алба, Зөрчлийн хэрэг бүртгэх албанаас 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулна.
Тэмцээн энэ оны 05 дугаар сарын 30-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд эхний гурван байр эзэлсэн баг, тамирчдыг медаль, дурсгалын зүйлээр урамшуулна.
Хүүхэд, багачууд та бүхэн эцэг, эх асран хамгаалагчийн хамт хүрэлцэн ирж, тэмцээндээ идэвхтэй оролцохыг Цагдаагийн Ерөнхий Газраас уриалж байна.