Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Г.Дугаржавыг нэг сар хорих эсэхийг шүүх хэлэлцэж байна

0

Авлигатай тэмцэх газраас өчигдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг баривчилсан билээ. Түүнийг 48 цагийн хугацаатай саатуулаад байна.

Тэгвэл Г.Дугаржавыг АТГ-аас нэг сарын хугацаатай хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг нэг сарын хугацаатай хорих эсэхийг яг одоо хэлэлцэж байна.

Г.Дугаржавыг 2022 оны аравдугаар сарын 21-нд Дархан төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн удирдлагын менежментийг концессын гэрээгээр “Кью Эс Си” ХХК гүйцэтгэж ирснийг Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сард цуцалж, төрд шилжүүлэн авсан. Төрд  Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийг хүлээн авч, гүйцэтгэх захирлаар нь Г.Дугаржавыг томилон ажиллуулсан юм.  

Энэхүү баривчилгааг “Кью Эс Си” ХХК, төр хоорондын хуулийн маргаантай холбоотой хэмээн эх сурвалж мэдээлж буй юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *