Б.Баатар: Миний нэрээр хуурамч ярилцлага хийж түгээж байгаад огт гайхахгүй байна
“Hero” энтертайнментын найруулагч Б.Баатарын гэрэл зурагтай, “Би сүүлийн үед МАН-ыг дэмжиж байгаа ч Х.Баттулгаас урваагүй” гэх гарчигтай хэвлэлд ярилцлага өгсөн мэт мэдээлэл цахим орчинд гараад буй. Тэгвэл энэхүү асуудалд Б.Баатар өөрийн твиттер хуудастаа мэдээлэл нийтэлж, тус ярилцлагыг үгүйсгэсэн байна.
Тэрбээр, “2016 онд манай студиэс төрийн нэрээр нэвтрүүлгийн бичлэгийг хулгайлж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэхээр цацсан үеэс хойш Элбэгдорж, Хурц нарт гүтгүүлж, доромжлуулж байна!Тиймээс миний нэрээр хуурамч ярилцлага хийж түгээж байгаад нь огт гайхахгүй байна” гэжээ.