Д.Дамба: Төмөрзамын талаар баримтлах бодлогын баримт бичгээ өөрчлөхгүй бол юу ч сайжрахгүй…

0

МУ-ын зөвлөх инженер,УУҮА-ийн ерөнхийлөгч асан Д.Дамбатай ярилцлаа.

 -МУ-аас БНХАУ руу нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ 5 сараас эрс буурсан гэж SXcoal байгууллагаас мэдээлсэн байна. Тодруулж хэлвэл 4 сараас 28% р буурсан үзүүлэлт гарсан. Нүүрсний экспорт буурч байгаа гол үзүүлэлт шалтгааны юу гэж харж байна?

Монголын эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр нь нийт уул уурхайн салбарын түүхий эд бүтээгдэхүүний дийлэнхи хувийг нүүрс тэр дундаа коксжих нүүрс эзэлж байна. Үүнийг бид БНХАУ-д экспортлож нилээд орлого олдог: Улсын эдийн засгийг авч явж байна гэж хэлж болохоор ийм салбар. Сүүлийн үед нүүрсний экспорт буурч байгаа нь янз бүрийн шалтгаантай. Үнэ ханшын бууралт ажиглагдаж байна. Нөгөө талаараа өрсөлдөгч нэмэгдэж байгаатай холбоотой. Ялангуяа Хятадын нүүрсний импортонд Австрали нилээн хүчтэй орж ирж байна. Нэг хэсэг Австрали Хятад улсууд жоохон муудалцаад тэрнээс болоод Австралийн нүүрсний экспорт багассан байсан. Манайд энэ нь сайн нөлөөтэй байсан. Нөгөө талаар ОХУ-н экспорт хүчтэй орж ирж нэмэгдэж байна. Бусад Индонез, Флиппин, Энэтхэг зэрэг нүүрс ихээр олборлодож үйлдвэрлэдэг улсуудаас болоод нэмэгдэж байгаа. Эдгээр шалтгаануудаас үүдээд манай нүүрсний экспорт багасаж байгаа болов уу гэж таамаглаж байна.

-ЗГ-н зүгээс ирэх жилүүдэд буюу эхний нэг хоёр жилд нүүрсний экспортыг 50сая тоннд хүргэнэ гэж яригдаад байна. Энэ үнэхээр боломжтой юу дэд бүтэц нь байхгүй гэх асуудал байна. Энэ талаар?

Энэ шинэ сэргэлтийн ЗГ-н бодлого их зөөлөн явуулаад байнна уу гэж харагдаж байна. Гэхдээ ярих хийх өөр хэрэг. Яриж байгаачлан 50 сая тонн нүүрс экспортлох боломж байгаа. Ялангуяа уул уурхайн талаас боломжтой. Яагаад гэвэл уул уурхайн компаниудын хүчин чадал хангалттай. Ганц саад болж байгаа зүйл нь хил гаалийн нэвтрүүлэх чадвар тээврийн асуудал дээр очоод хүндэрдэг. Ковидоос болоод хил гаалийн асуудал нилээдгүй хүндэрлээ. Дээрээс нь маш олон жилийн хугацаанд авто тээврээр нүүрсээ зөөдөг энэ нь өртөг өндөртэй тээвэр юм. Тэгээд Гашуун сухайт, Ганц мод гэдэг 2 хон боомтоор нүүрс гаргадаг. Энэ тохиолдолд олон машины түгжрэл үүсэж хил гаалийн нэвтрүүлэх чадвар хүрдэггүйгээс болоод бэрхшээл их байдаг. Нүүрснйи экспортыг нэмэгдүүлэх нэг чухал зайлшгүй анхаарвал зохих асуудал бол ложистикийн асуудал мөн.

-Гашуун сухайт, Цагаан хаданд маш олон машинууд түгжрэл үүсгээд зогсдог. Дээрээс нь төмөр замын асуудал ярихаар манай улс урд хилтэйгээ ямарч төмөр замаар бүрэн холбогдож чадаагүй байгаад байна. Тэгэхээр ойрын хугацаанд биелэгдэх боломжтой юу?

2010 онд билүү төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гэж хууль эрх зүйн акт гарсан. Энэ бодлогыг өрөөсгөл хийсэн.Тухайн үед асуудлыг улс төрчүүлж байгаад буруу талаас нь дан өргөн саригийн төмөр зам тавина гээд гацаачихсан. Энэ бодлогод өөрчлөлт оруулахгүй өдий хүрсэн нь нөлөөлж байна. Тэгэхээр энэ тээвэр ложистикийн асуудал улс төрийн нөлөөтэй байна гэсэн үг: Ер нь улс төрийнхөн ард түмний ихэнхи нь төмөр замын тээвэр зайлшгүй хэрэгтэй гэдгийг ойлгож мэдэрсэн байна.Ялангуяа ковидийн 2 жилийн хугацаанд мэдрэгдсэн. Хэрвээ тэр үед төмөр замаа тавьсан байсан бол нүүрсний экспорт зогсох гацах шаардлагагүй байсан. Үнэхээр төрийн буруу бодлого явагдаад байна төр бодлогоо жаахан өөрчилвөл яасан юм бэ гэдгийг хэлмээр байна.

-Маш их боломжыг алдсан гэж ярьж байна. Тухайн үед таныг нэвтрүүлэгт орж байхад өмнөх ерөнхийлөгч ийм хүмүүстэй юм ярихгүй гээд гараад явж байсан. Энэ тал дээр ямар нэгэн хүн хариуцлага хүлээхгүй явж байгаад ямар бодолтой байдаг вэ?

Арай ч улсын ерөнхийлөгч эх орныхоо эсрэг байна гэж баймааргүй л юм. Ер нь нийт эрх ашгийн эсрэг нэг хүн нэгддэггүй л юм байна лээ. Монголын эдийн засгийг сайжруулах тэр чиглэлийн мэргэжлийн хүмүүс эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсдоггүй зөвхөн улс төрчийн өрөөсгөл бодлогоор явж ирдэг төрийн харалган бодолтой   холбоотой. Үүнийг яах ч ёстой юм оготоны дуу тэнгэрт хүрэхгүй гэдэг шиг юм болоод байгаа юм. Төрд байгаа УИХ-н гишүүд түрүүний ярьсан төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого түүнийг эргэн харж өөрчлөх цаг болсон. Энийг өөрчилж байж хил гааль, төмөр замын асуудлууд шийдэгдэнэ. Өөрчлөөгүй тохиолдолд хэн  ч чадахгүй хуулиндаа тэгээд заачихсан болохоор.

Эрдэнэс Тавантолгойгоос  Гашуун Сухайтруу өнгөрсөн жил төмөр зам тавиад оруулчихсан. Тэгсэн хирнээ түүгээр нүүрс явахгүй байна. Яагаад гэвэл төмөр замын царигийн асуудлаас үүсээд явахгүй байна Хятадын талын хүрч ирсэн төмөр зам нь нарийн царигийн төмөр зам байгаа шүү дээ тэгэхээр тэр хоорондоо холбох боломжгүй. Анхнаасаа төмөр замыг тавихдаа их бодлогогүй тэс хөндлөн хооронд нь зөрүүлээд тавьсан. Хооронд холбохын тулд ихээхэн хэмжээний зардал чирэгдэл болно терминал хийнэ гээд байгааа. Терминалаа хурдан хиймээр байна. Бодлогын баримт бичигээ өөрчлөөгүй цагт терминал хийгээд ч сайжрахгүй. Яагаад гэвэл өргөн цариг гээд заасан учраас болохгүй байна. Орчин үед 21-р зуунд хөгжилд тушаа дэгээ болсон хууль эрх зүйн заалтаа өөрчилмөөр байна. Хурдан өөрчлөөд цагийн аясад эдийн засаг бизнесийн эрх ашигт нийцсэн уялдуулаад замаа хууль эрх зүйгээ өөрчилмөөр байгаа юм. Тийм юм хийгдэхгүй болохоор ажил явагдахгүй хил дээр очоод гацаад байна.

-Та нэг ярилцлагандаа Цагаан Хад бол хэнд ч хэрэггүй цэг гэж хэлсэн байналэээ. Яагаад тэгэж хэлэх болов?

Тэр бол ер нь ойлгомжтой. Цагаан Хад гэдэг тийм ачиж буулгадаг шаардлага байгаагүй. Миний хэлээд байгаа нүүрс ачлаа төмөр замаар шууд Хятад руу гардаг болгочихвол наана нь ачдаг шаардлага байхгүй. Тэгэхээр бодлого буруу байгаа учраас тэгж замд нь буулгаж дахиж шилжүүлэн ачаад байгаа юм.Хил дээр багтахгүй байна дээрээс нь хил дээр нүүрс буулгаад ачаад байх асуудал байна. Ер нь бол эцсийн эцэст авто машинаар нүүрс тээдэг тэр тээврээс ашиг олдог улс төрч бизнесменүүдтэй холбоотой зохиомол боомт маягийн цэг байгуулагдчихсан юм. Түүнээс зайлшгүй шаардлагаар хийгдсэн зүйл биш. Мөнгө угаах нэг арга юм уу л гэж бодож байна.

-Монгол улс нүүрсээ биржээр арилжаалж байна. Биржээр арилжаалсанаар нүүрсний экспорт нэмэгдэж байна гэдгийг ЗГ-н зүгээс хэлж байна. Бид саяхан Гашуун Сухайтын боомтод очиж ажилласан. Тухайн үед жолооч нар нүүрсний экспорт эрс багассан гэж ярьж байна лээ. Ер нь биржээр арилжаалах хэр эерэг нөлөөтэй вэ?

Биржээр арилжаалах нь янз бүрийн ил далд идэж уухын эсрэг хийгдэж байгаа ажил юм. Яг бүх юм ном дүрмээрээ явах юм бол бас нээх шаардлагатай биш. Гэхдээ одоохондоо хүмүүс зөв гэж харж байна яагаад гэвэл ил тод болж байна. Хэн хэдэн тонн нүүрс авч байна хэдийг гаргаж байна гэдэг нь бирж дээр харагдаж өөрөөр хэлбэл ил тодыг харуулах нэг механизм болоод байгаа юм. Тэрнээс биш юм болгоныг биржээр арилжаалбал хэцүү Тэр талаасаа тоо хэмжээ бүтээмжинд нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй.

-Сая амралтын өдрөөр төмөр замын Шивээ Хүрэн Сэхээ боомтын төмөр замын бүтээн байгуулалтын эхлэлийг тавьлаа. Тухайн үед Мак компанийн ерөнхийлөгч Нямтайшир гуай хэлж байсан. Төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг гарсанаар яг зураг төсөл бүх юм нь бэлэн болоод гарын үсэг зурагдах гэж байсан төмөр замын ажил гацсан. Энэнээс болоод монгол улс маш их эдийн засгийн хохирол амссан гэдэг зүйл ярьж байсан?

Ер нь Мак компань 2010 онд төмөр замын төсөл нь бэлэн болчихсон байсан. Ажил нь овоо сайхан явж байхад төрөөс баримтлах бодлого гарч ирээд болиулсан. Бас төмөр зам заавал төрийн мэдэлд байх ёстой гэх хаанахын ч онол ямар үндэслэлтэй гарсан юм мэдэхгүй гаргаж ирж тавиал хууль эрх зүйн акт тэр чиглэлээр гараад зогчихсон. Энэнээс үүдээд өчнөөн жил буюу 10 гаруй жил төмөр замын тээврийн асуудал гацсан. Шивээ Хүрэнгээр төмөр зам тавиад тэр төмөр зам нь одоогийн Гашуун Сухайнтынх шиг байхын бол сайн л хэрэг түүгээр нүүрсний борлуулалт саадгүй явах боломж бүрдэж байгаагын эхлэл. Гэхдээ л би хэлсэн 2010 онд батлагдсан төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гэх эрх зүйн акт өөрчлөгдөөгүй цагт хэрэгжих боломжгүй.

-10 жилийн өмнө монгол улс төмөр замаа Нарийн царигаар тавих шийдвэрийг гаргачихсан байсан бол өнөөдрийн нүүрсний хулгай гарах нөхцөл бүрдэхгүй байсан болов уу?

Тэрийг яг сайн хэлж мэдэхгүй. Нүүрсний хулгайн асуудал нь төмөр замын авто замын тээвэр ложистикийн асуудалтай холбоотой биш харин төрийн өмчтэй компанитай байгаатай буюу ялангуяа Эрдэс Таван Толгой гэдэг том нүүрсний орд дээр ажиллаж байгаа компани төрийн өмчтэй  байгаа нөхцөлд,элдэв янзын хулгай луйвар салахгүй. Хувийн хэвшил юмуу хувьчлагдаад нийтийн эзэмшилд болсон нөхцөлд л энэ асуудал арилах байх. Төрийн өмчтэй байгаа тохиолдолд энэ арилахгүй хулгай гарсаар л улам л нарийн болох байх гэж бодож байна. УИХ гишүүд тэр байтугай үндсэн хуулинд өөрчлөлт оруулж чаддаг хүмүүс тэр зэргийн нэг салбарын хуулинд өөрчлөлт оруулахад ядах юмгүй гэж бодож байна. Санаачлага гаргахгүй сэтгэлгүй л байгаа юм. Яагаад гэвэл ихэнхи гишүүд авто машинаар нүүрс тээж мөнгө олдог, орлогын их үүсвэртэй өөрөөр хэлбэл өөрсдийн эрх ашгийг бодохоос монголын эрх ашгийг бодохгүй байгаа учраас хөдлөхгүй байна.

-Өнөөдөр нүүрсний хулгайд нэр холбогдсон маш олон улс төрч байна. Энэ бүхэн одоогоор яг хариуцлага хүлээсэн зүйл алга. 2 гишүүн түдгэлзлээ. Энэ байдлыг юу гэж харж байна?

Хэцүүлдээ. Эрх барьж байгаа нам эрх барьж байгаа хүмүүс нь холбогдчихоор өөр өөрсдийгөө яллах, буруутгах тийм хүн гарахгүй л дээ тэгэхээр дараагийн сонгууль хүртэл яах гэж байгаа нь мэдэгдэхгүй өнгөрөх байх. Тэр алдагдсан боломж нь замбараагүй их тоо гарах байх мөнгөөр илэрхийлбэл хэд дахин улсын төсвийг бүрдүүлэх хэмжээний мөнгийг алдсан гэж үзэж болно. Наранбаатар гэх залуу 40хэдэн тэрбум доллар алдсан гэх тооцоо гаргасан байсан. Тэрийг тооцохын аргагүй өнөөдөр хууль эрх зүйн акт өөрчлөгдөөгүй нөхцөлд цаашдаа ч алдагдал, боломж хаалт байсаар л мөнгө алдаад л байна гэсэн үг. Хамгийн хурдан боломжийг бий болгохын тулд хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Зөвхөн өргөн цариг байна гэдгийг аваад хаях ер нь царигийг заах хэрэггүй. Царигийг тавьж байгаа систем нь өөрсдөө ямар шаардлага байна түүгээрээ хийгээд байж болно. Жишээлбэл манайд Улаанбаатар төмөр зам гээд Оросын хөрөнгө оруулалттай байгууллага байдаг. Энэ байгууллага нь тэр чигээрээ өргөн царигийн төмөр замтай. Улаанбаатар төмөр зам өргөн царигаараа явдаг юм байгаа биз. Тэгвэл монголын төмөр зам гээд шинээр байгуулсан шүү дээ. Тэр төмөр замын байгууллага нарийн царигаар юм хийж болно. Тэд нарт өөрсдийн зам гээд байх юм байхгүй шахуу сая Эрдэнэс Тавантолгой-Зүүн Баян,  Гашуун Сухайт хүртэл 2 зам тавьсан нь тэдний мэдэлд байгаа. Одоо нарийн царигаар төмөр зам тавих боломжтой. Ерөөсөө л төрд байгаа нөхдүүд юм хийхгүй байна. Хийхээрээ дандаа буруу юм хийгээд байна арай л монголыг хорлохын төлөө төрд ажилладаггүй гэж бодохгүй байна. Жирийн иргэдийн хувьд ингэмээр тэгмээр байвч бидний дуу хүрэхгүй мянга яриад авч хэлэлцэхгүй. Ер нь төрд ажиллаж байгаа шийдвэр гаргаж байгаа хүмүүс юу бодож байгааг ойлгохгүй байгаа юм. Амархан шийдэж болох асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь ойлгомжгүй байна

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *