ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөллөө

0

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.

 АТГ-аас мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлдүүлэх саналыг АТГ-аас УЕП-т хүргүүлж байгаа талаар мэдээлсэн юм.

Тодруулбал,  Т.Аюурсайханыг нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэмт хэрэгт буруутгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *