Нэгдүгээр ангийн сурагчдыг зугаалгад авч явах үеэр хоёр сурагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ

0

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын V сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг зугаалгад авч явах үеэр хоёр сурагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Уг хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас: 

-2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 18.30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол болсон байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсний дагуу газар дээр нь шуурхай очиж ажилласан.

Шалгалтын явцад том оврын ачааны автомашин автозамаар зорчих үед дугуй хагарсны улмаас урд явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн болох нь тогтоогдсон. Ослын улмаас бага насны хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *