Н.Нямтайшир: МАК л 41 лицензтэй, хувь хүн лицензтэй байхыг хуулиар хориглодог

0

Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол болж байгаа. Энэ үеэр хамгийн олон лиценз ашиглаж байгаа 25 иргэнийг танилцуулахад Н.Нямтайшир болон түүний гэр бүлийнхэн хамгийн олныг эзэмшдэг гэсэн мэдээллийг танилцуулсан.Тэгвэл өнөөдрийн сонсголд МАК компанийн бодлогын зөвлөлийн дарга Н.Нямтайшир сонсголд гэрчээр дуудагдаж иржээ. Энэ үеэр тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.Тэрээр “Өнөөдрийн сонсголд стратегийн ордын лиценз эзэмшигч гэдгээр сонсголд дуудагдсан. Үүнийг хүндэтгээд бид төслийнхөө талаар танилцуулна. Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-т хайгуулын болон ашиглалтын лицензийг Монгол Улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд л олгоно гэж заасан. Гэтэл миний хүүхдүүдийн нэр дээр бүгд дээр нь 40,40 лиценз байна гэж өчигдөр ярьсан. МАК барилгын материалын үйлдвэр явуулдаг учраас маш олон төрлийн түүхий эд хэрэгтэй байдаг.Лицензийн тоо гэж хөөцөлдөөд байдгийг би сайн ойлгодоггүй. Монголын эрдэс түүхий эдээр барууны хамгийн шилдэг технологийг ашиглаад хийхэд маш их цаг хугацаа, эдийн засаг шаардсан ажил байдаг. Үүгээр бид өндөр чанартай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бидний бодлого зарчим явдаг. Энэ талаас нь дүгнээсэй. Маш олон ажлын байр бий болгож, татвар төлж байна. Бидний байгуулсан цементийн үйлдвэр жилдээ 250 сая ам.долларын импортын цементийг орлож чадаж байгаа. Тиймээс ард иргэд ч төр ч линзийг арилжаа хийх зорилгоор авч уу, аж үйлдвэр хөгжүүлэхээр авч уу гэдгийг гүнзгий судлаасай. МАК 4500 мэргэжлийн боловсон хүчнээс бүтсэн том групп компани. Геологи хайгуулын ажлыг өөрсдөө хийдэг маш олон геологичидтой. Лиценз авахгүй бол эд нар ямар ажлаа хийх юм бэ. Монголын баялгаа эрж хайж, үүнийгээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох нь төрийн бодлоготой холбоотой. Манай гэр бүл 41 лиценз эзэмшдэг. Гэтэл 200 гаргаад хэлж байналээ. МАК гэсэн компани дээр л лиценз байдаг. Миний нэр дээр хүртэл лиценз байхгүй. Манай хүүхдүүд дээр хүртэл байхгүй. Хуулиар хориотой шүү дээ. Ядаж энэ хуулиа мэдмээр байна шүү дээ” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *