Нүүрс буулгах хэсэгт ажиллаж байгаад дарагдсан иргэнийг аварчээ
Нунтаг нүүрсний бункер рүү хөл алдаж, нүүрсэнд дарагдсан иргэнг аварчээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг хоёрдугаар баг “Спирт бал бурам” ХХК-ийн дулааны цахилгаан станцын уурын зуухны нүүрс буулгах хэсэгт вагоноос нүүрс буулгаж байгаад нэг ажилтан нүүрсэнд дарагдсан гэсэн дуудлага нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09:25 цагт Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангид иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн салааны захирагч, ахмад М.Илтгэлпүрэвээр ахлуулсан алба хаагчид очиход Спирт бал бурам ХХК-ийн хашаанд байрлах дулааны станцын нүүрс буулгах хэсэгт ажиллаж байсан ажилтан Б нь вагон замын доод хэсэгт байрлах нунтаг нүүрсний бункер рүү хөл алдаж унан, нүүрсэнд дарагдсан байжээ.
Алба хаагчид шуурхай ажиллаж, ажилтан Б-г нүүрсэн дороос эсэн мэнд гарган авч, сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ.