Б.БАТ-ЭРДЭНЭ: Дуучин Д.Болд 7 жилийн өмнө Нүхэд хаус авсан, Кёкүшюзан Батбаяр, Т.Баясгалан нар Горхи Тэрэлжийн уугуул иргэд учир газар олгосон

0

ДУУЧИН БОЛДОД ХУУЛЬ БУСААР ГАЗАР ОЛГОСОН БОЛОН БУСАД ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН АСУУДЛААР БОАЖЯ-ААС ТАЙЛБАР ХИЙЛЭЭ

Б.БАТ-ЭРДЭНЭ: 

– Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэнд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Ер нь олгох газар ч байхгүй юм билээ. Дуучин Д.Болд долоон жилийн өмнө Нүхтийн аманд орон сууц буюу хаус худалдаж авсан юм билээ. Энэ үйл ажиллагаатай холбоотой үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах болж, газар олголт хийгдсэн. Хуульд заасан дагуу газрыг нь олгосон. 

– Мөн Горхи Тэрэлжтэй холбоотой 48 уугуул иргэнд газар олголт хийсэн. Эдгээр иргэдийн дунд  Кёкүшюзан Батбаяр болон Т.Баясгалан нар байгаа. Горхи Тэрэлж болон Богд уулын аманд амьдарч байгаа нутгийн уугуул иргэд компаниудад газраа зарсан тохиолдол цөөнгүй байдаг. Цаашид энэ үйл ажиллагааг зогсооно.  

– Соёмботой уулын энгэрт амьдардаг айлуудыг аюулгүй байдлыг нь хангах улмаас буюу үерийн амнаас холдуулахаар нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан. 

– Соёмботой уулан дээр барилга барих зөвшөөрөл өгчихсөн байсан. Тиймээс бид “Соёмботой уулыг бид ухуулахгүй, газраа өөр газарт сонго” гэдэг шаардлагыг өгсөн. УИХ-ын гишүүний дүүтэй холбоотой асуудал. Тогтоогдоогүй учир энэ талаарх мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *