Яньянаар дамжин БНСУ-д 15 хоног визгүй зорчих журмыг ирэх он хүртэл СУНГАЖЭЭ

0

БНСУ-ын Яньян ОУНБ-аар дамжин багаар аялах жуулчдыг визгүй нэвтрүүлэх журмыг 2024 оны зургаадугаар сарын 1-нээс 2025 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл нэг жилийн хугацаагаар сунгасан болохыг ЭСЯ-наас мэдэгдлээ.

Өмнөд Солонгост визгүй зорчсон ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн таван хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах нөхцөлтэй.

Уг журмыг 2022 оноос хойш жил, жилийн хугацаагаар сунгаж байсан ч энэ удаад дахин сунгажээ. Монгол Улсын бүлэг жуулчдыг Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног БНСУ-д визгүй зорчих шийдвэр 2022 онд гарч байсан юм.

Яньян нисэх онгоцны буудлаар визгүй нэвтрүүлэх аяллыг дараах есөн компани зохион байгуулах албан ёсны эрхтэй байна.

Аялал жуулчлалын компани
1Total Asia LLC6JOY MONGOLIA TRAVEL LLC
2AIRMAN LLC7NEW JUULCHIN
3Chandmani consulting LLC8Let’s travel LLC
4PSW LLC9IHC LLC
5JUULCHIN LLC

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *