3.0 тэрбум ам доллар нүүрсний орлого юунд шингэв Ч.Хүрэлбаатар сайдаа?
Хэрэггүй хөшөө дурсгал барималд уу? Хиймэл Оюун, технологийн шинэчлэл, аж үйлдвэр үү? Гадаад экспортын тэлэлт үү? Эдийн засаг хөгжлийн яамны сайд Ч. Хүрэлбаатарын мэдэгдсэнээр нүүрсний экспорт энэ оны 4 сард 25 сая тн, 3.0 ам долларын орлого олох хэмжээнд хүрчээ. Төсвийн орлого нэмэгдсээр, иргэд ядуурсаар байх уу? Эдийн засаг эерэг сайн байгаа тухай мэдээ өдөр бүр цацагддаг Монгол Улсын хүн ам ядууралд өртсөн хэвээр л байна.
Гаднын судалгааны байгууллагуудын зөвлөмжөөр манайх эдийн засагтаа төрөлжүүлж бүтээмжээ нэмэгдүүлэх буюу дотооддоо үйлдвэр барьж гадаад гарах дэд бүтцээ сайжруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлбэл ажилгүйдэл ядуурал, нийгмийн хямрал арилна.
Гэвч Монгол Улсын төсөв санхүүг маш олон жил барьж буй Ч. Хүрэлбаатар гишүүн “Дотоодод үйлдвэр барих бус гаднын хөрөнгө оруулагчдыг дэмжиж байж эдийн засаг хөгжих” тухай ярьжээ. Газар нутгаа харийнханд найр тавих санаархал нэвт ханхалсаар л.
3.0 тэрбум ам долларын хүртээмж хаа байна? Эмнэлэг сургууль, зам гудамж, хөдөө аймаг сумдын хөгжил дэвшил хаах нь байгааг бид бэлхэн мэднэ. Дэлхийн геополитикийн тоглогч байхаар хэмжээний өгөгдөл сайтай улс орноо нүүрс нь урьд хожид байгаагүйгээр төсвийн 61 хувьтай тэнцэх хэмжээд үнэд хүрсэн баян улс үндэстнээ харьд хямдхан арилжиж хувьдаа ашиг олсоор буйг нь хэн хүнгүй мэднэ.